Элчин сайд Я.Ариунболд, Д.Батжаргал, О.Дамбийням, Ш.Батцэцэгийг эгүүлэн татах шийдвэр гарчээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эгүүлэн татаж байгаа Элчин сайд нарын нэрсийг зарлалаа. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Элчин сайд Я.Ариунболд, Д.Батжаргал, Ш.Батцэцэг, О.Дамбийням нарын томилолтын хугацаа нь дуусаж байгаа тул эгүүлэн татах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.  

Мөн Элчин сайд Э.Сарантогосыг ажлын шаардлагаар сэлгэн ажиллуулах шийдвэр гарсан" хэмээн хэлэв.  

Ингэснээр

  • Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Я.Ариунболд
  • Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргал
  • Монгол Улсаас Куба улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг
  • Монгол Улсаас Иран улсад суух Элчин сайд О.Дамбийням нарын томилгоо дуусгавар болж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ