Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг угтан авах ёслолын ажиллагаа болж байна

Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад өчигдөр хүрэлцэн ирсэн.

Түүнийг хүлээн авах ёслол өнөөдөр яг одоо төв талбайд болж байна.

Яг одоо уг үйл ажиллагаатай холбогдуулан Сүхбаатарын талбайн зүүн болон баруун талын зам, Амарын гудамж буюу "Туушин" зочид буудлын урд замын хөдөлгөөнийг түр хаасан байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

ТЦА-наас айлчлалын үеэр буюу дөрөвдүгээр 24-26-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудад түр хугацаагаар хязгаарлалт хийгдэхийг өнгөрсөн Баасан гарагт мэдээлж байв.

"Гадаадын улс орнуудад төрийн өндөр албан тушаалтны айлчлалын үеэр замын хөдөлгөөний зохицуулалт хийдэг туршлага бий. Тиймээс иргэд, жолооч нар хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" хэмээн тус албанаас уриаллаа.

ҮЗЭХ: 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ