С.Баярцогт:“АСЕМ Вилла”-г барихдаа гаднаас хөрөнгө татаж санхүүжилтийн эх үүсвэр болгосон
Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Сонсголын эхэнд “АСЕМ Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлаар дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцсон. Тэрбээр “Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарсан. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр “АСЕМ Вилла” байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан. Төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан” гэв
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ