Дэлхийн оюуны өмчийн өдөр 26-нд тохионо

"Дэлхийн оюуны өмчийн өдөр" энэ сарын 26-ны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оюуны өмчийн газартай хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Монгол Улс 2003 оноос эхлэн нэгдэж, жил бүр тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ жилийн хувьд “Сэтгэн бүтээхүй хойч үе” уриан дор оюуны өмчийн талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, иргэдийн тулгарсан асуудалд зөвөлгөө өгөх арга хэмжээг МҮХАТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах юм. “Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр”-ийг анх 2000 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас тунхагласан бөгөөд гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.

Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ