Японы “Nikkei” таван жилд хүрээгүй амжилтаа эвдэв

Японы төвбанкаас эдийн засгийг дэмжих цогц арга хэмжээ авсны үр дүнд эдийн засаг дахин сэргэх найдвар төрсний дараа тус улсын үнэт цаасны зах зээл сүүлийн таван жилд байгаагүйгээрээ хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн баасан гаригт Nikkei индекс 5 хувиар өсч, 13,225.62-д хүрсэн нь 2008 оны наймдугаар сараас хойш харагдаагүй өндөр үзүүлэлт ажээ. Энэ нь өнгөрсөн долоо хонгийнхоос даруй 0.8 хувийн өсөлт ажилагдсан гэсэн үг юм.

Тус улсын төвбанкаас эдийн засгийн өсөлтийг дэмжиж, үнийн уналтыг зогсоох үүднээс үндэсний хэмжээнд мөнгөн тэмдэгт нийлүүлэлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Энэ сарын эхний байдлаар иен ам.долларын эсрэг нэлээд суларсан үзүүлэлттэй байгаа бөгөөд 4.5 хувийн уналттай байжээ. Тус улс иенийн мөнгөн тэмдэгтээ зах зээл рүү ихээр оруулж өгснөөр валютын ханшаа сулруулж, экспортыг огцом нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа ажээ.

Япон улсын эдийн засаг зогсонги байдалд орсон нь арав гаруй жилийн туршид үргэлжилсэн дефляциас үүдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ