Хамгийн баян хятадуудын нэг хорвоог орхижээ

    Хамгийн баян хятадуудын нэг, үл хөдлөх хөрөнгийн "KE Holdings" компанийг үүсгэн байгуулагч Зуо Хуй энэ сарын 20-ны пүрэв гарагт гэнэт таалал төгслөө. Ноднин 14,8 тэрбум долларын хөрөнгөтэйгээр бүртгэгдсэн, БНХАУ-ын хамгийн баян 15 хүний нэг болох 50 настай түүнийг "өвчний гэнэтийн даамжрал"-аас нас барсан тухай компанийнх нь албан ёсны вэбсайтад бичжээ.                  Шэнси мужид 1971 онд төрж, Бээжингийн хими-технологийн их сургуулийг 1992 онд дүүргэсэн энэ эр ажлын гараагаа даатгалын чиглэлээр эхэлсэн бөгөөд 2001 онд үл хөдлөх хөрөнгийн анхны компани "Beijing Lianjia Real Estate Brokerage"-ээ байгуулсан юм. "KE Holding"-оо 2018 онд байгуулсан тэр, Хятадын орон сууцны хамгийн том платформ болох "Beike"-ийг эхлүүлж, тус улсын хамгийн нөлөө бүхий бизнесменүүдийн нэг болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ