Дэлхийн хамгийн залуу крипто-тэрбумтны хөрөнгө багасав

    ОХУ-ын уугуул Виталик Бутерин дэлхийн хамгийн залуу крипто-тэрбумтан байхаа больжээ. "Дэлхийн криптовалютын зах зээл унасны дараа түүний хөрөнгө 40 хувиар багассан" гэж "Forbes" сэтгүүл мэдээллээ. Сэтгүүлд дурдсанаар "Ethereum"-ийг бүтээгчийн хөрөнгө 850 сая доллар болсон ба үүнээс өмнө 1,4 тэрбум доллар байв. Мөн "Криптовалютын зах зээл унасны дараа "Ethereum" 34 хувийг алдаж, одоо нэг токен нь 2.620 доллар болж байна" хэмээн "Coinmarketcap" крипто биржээс мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ