"Цар тахлын нөлөө арилахгүй бол байр, цахилгаан, хүүхдийн мөнгийг он дуустал олгоно"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож буй хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа.  

Тэрээр "Энэ нь мэдээж төсөв дээр эрсдэл үүсгэх учир цар тахлын хүрээ хумигдаж, нөлөө багасаж, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгааг мэргэжлийн байгууллага, статистикийн судалгааг үндэслэн тодорхойлбол одоо үзүүлж буй хөнгөлөлтөөс татгалзана. Гэхдээ татгалзахдаа үе шаттай зохион байгуулна. 

Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ