У.Хүрэлсүх гэр бүлийн хамт Австралид суурьшихаар болжээ
УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, БНСУ руу эхнэрээ эмчлүүлэхээр явсан У.Хүрэлсүх нам жим амьдрах болов. Түүнийг одоо хаана юу хийж явааг иргэд ихэд ихэд сонирхож буй. Харин У.Хүрэлсүх ойрын жилүүдэд гэр бүлийнхэн болон ах дүү нартайгаа Австралид суурьшихаар болжээ.
Түүний төрсөн дүү У.Отгонбаяр, том охин нар нь Австралид суралцаж байгаа юм байна. Мөн эхнэр нь ч эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа аж. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр У.Хүрэлсүхийг өөрөө ч суралцаж байгаа гэлээ.
Юутай ч У.Хүрэлсүх хэсэгтээ эх орондоо ирэхгүй нь тодорхой боллоо.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ