“Тавантолгой” ХК 28.1 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар болов
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Таван толгой” ХК нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болжээ.
Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны 4 дүгээр сарын 20-ны тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байв. Үүнийг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигч нарт 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ