Т.Аятунгаагийн охины иргэншлийг өөрчилжээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаагийн охин Ч.Тэргэлсарыг эх оронд нь авчрахаар тодорхой арга хэмжээ авч, хуульчид хөлсөлж байгаа талаархи мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлж байсан. Тэгвэл Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард охин Ч.Тэргэлсарын хамт Швейцарь улсад амьдарч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн тэрээр охин Ч.Тэргэлсарыг асран халамжлах  гэрээг баталгаажуулахыг хүсч буйгаа тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд уламжилсан байна. Түүнчлэн охин Ч.Тэргэлсарыг Сент Киттс ба Невис гэх арлын жижиг орны иргэншилтэй болгожээ. Тиймээс Монгол Улсын иргэн Ч.Тэргэлсарыг ээжийнх нь /Т.Аятунгаа/ зөвшөөрөлгүй өөр улсын иргэншилтэй болгосон асуудлыг  холбогдох албаныхан нягтлах юм байна.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин