Зэсийн ханш 10 мянган доллар давлаа

Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийн горимд шилжиж, үйлдвэрлэлийн салбар идэвхжиж буй нь зэсийн ханш өсөхөд голлон нөлөөлж байна. Лондоны Металлын биржид Даваа гаригт зэсийн фьючерс үнэ 1.3 хувиар өсч, 10008 ам.доллар хүрч, 2011 оноос хойш анх удаа 10 мянган ам.доллар давсан талаар Mining мэдээлэв.

Тус биржид тонн зэсийн үнэ өнгөрсөн Лхагва гаригт 9730 ам.долларын ханштай хаагдсан бол өчигдөр (2021.04.29)-ийн байдлаар 9990 ам.доллар хүрэв. Он гарсаар тус бирж дээр зэсийн ханш 26 хувиар өсчээ.

Тонн зэсийн ханш 2011 оны хоёрдугаар сард дээд цэгтээ буюу 10 мянга 190 ам.доллар хүрч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ