Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгджээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 2,5, өмнөх оны эцсийнхээс 3,1 хувь, өмнөх сарынхаас 0,6 хувиар нэмэгджээ.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 2,5 хувиар нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүн, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8,1 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5,3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2,7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 2,7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4,2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Гэхдээ орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5,3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 11 хувь), тээврийн бүлгийн үнэ 5,1 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Улаанбаатар хотод  хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гуравдугаар сард өмнөх сарынхаас 0,7, өмнөх оны эцсийнхээс 3,4, өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар нэмэгджээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс Сэлэнгэ аймагт 1 хувиар өссөн нь хамгийн бага, Баянхонгор аймагт 6,4 хувиар нэмэгдсэн нь хамгийн их үзүүлэлт байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ