НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно
НӨАТ-ын урамшууллын 2021 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Энэ удаагийн сугалааны тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байх юм.
Иргэн та 2021 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ