Гуравдугаар сард 2.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2021 оны 3 дугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.4 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 3 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 27.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 35.5 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 3 дугаар сард 157,543.30 төгрөг байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ