405 дэлгүүрт нөөцийн мах борлуулж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нөөцийн махны хангамжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Одоогоор нийт 71 мянган тонн махыг 322 дэлгүүрт нийлүүлээд байна. Нэг хорооны 2-3 дэлгүүрт нөөцийн мах борлуулж байна. Дэлгүүрүүдийн тоог өмнөхөөс нэмсэн. Борлуулах дэлгүүрүүд ерөнхийдөө хэвээрээ байгаа ч зарим нь борлуулахаа больсон. Нэг бэлтгэн нийлүүлэгч, борлуулагчид өдөрт нэг удаа 2-3 кг-аар савласан 200 кг махыг хүргэж өгнө. Хэрэв мах дуусвал бид шуурхай хүргэж өгнө. Нийт нөөцийн махны 30 хувийг үхэр, 60 хувийг хонь, 10 хувийг ямааны мах эзэлж байна. Өнгөрсөн жил 7-8 аймагт зуншлага тааруу байсан. Иймээс нөөцийн махны чанар анхаарч ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс 405 хүнсний дэлгүүрт худалдаална. Цаашид 61 сүлжээ дэлгүүрт худалдаалахаар өргөжүүлэх боломжтой. Үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байна. Үхрийн мах 7700, хонь 6700, ямааны мах 6200 төгрөгөөр зарна. Гантай холбоотой аж ахуй нэгжүүдийн зардал нэмэгдсэн ба нэмэгдэл зардал болох 9.3 тэрбум төгрөгийг 2021 оны төсөв тусгах замаар шийднэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ