Тавдугаар цахилгаан станц барих газрын асуудлыг шийдвэрлэлээ

Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2013 оны 04 сарын 18 өдөр                                        дугаар А/406                                                  Улаанбаатар хот
  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосугай.
 
2.”Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
/Н.Наацагдорж/-т, газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрчилгээ олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ   Э.БАТ-ҮҮЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин