Ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана
НӨАТ-ын урамшууллын 2021 оны 3 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 3-р сарын 21-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэд 2021 оны 2 дугаар сарын 01-нээс 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх шаардлагатай гэж ТЕГ-аас мэдээллээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ удаагийн супер шагнал 40 сая төгрөг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ