ХНХЯ: Халамжийн нэгдсэн системд дөрвөн үйлчилгээ шинээр нэмэгдлээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж буй.
Уг ажлын хүрээнд эхний ээлжид:
- Жирэмсэн эхийн тэтгэмж”,
- “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”,
- “Ихэр хүүхдийн тэтгэмж”,
- “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”,
- насны хишиг,
- Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг 2020 оны наймдугаар сараас эхлэн уг цахим системд бүртгэж эхэлсэн.
Өнөөдрөөс Нийгмийн халамжийн сангаас олгодог:
- Ахмад настны тэтгэвэр,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр,
- Одой иргэнд олгох тэтгэвэр,
- Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо.
Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.
Дээрх 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn систем-ээр дамжуулан олгоно.
www.ehalamj.mn нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилготой юм.
Эх сурвалж: ХНХЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ