Жириновский орлогоо нуухын тулд эхнэрээсээ салав уу

Орлого, хөрөнгийн тухай баримтыг нуун дарагдуулах зорилгоор хуурамчаар гэр бүл салсан тохиолдол улсын думд гарсан байж болохыг тус танхимын ёс зүйн комисс үгүйсгэхгүй байна. Улсын дум дэх учрыг мэдэх хүний хэлснээр, орлогын мэдүүлэг өгөхөөс хоёр сарын өмнө 30 орчим депутат гэр бүл салжээ.

Ёс зүйн комисын орлогч дарга Андрей Андреев РИА Новости  агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа,  думийн депутатуудын орлогод хяналт тавих зохих комисс  ажилласны дараа хуурамчаар гэр бүл салсан тухай асуултад  хариулт өгч болох юм гэж хэлсэн байна.

Орлого, эд хөрөнгийн тухай баримтаа нуун дарагдуулах зорилгоор хуурамчаар гэр бүл салсан хэмээн сэжиглэгдсэн либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновскийн талаар орлогын комисст асуулга тавих бодолтой байгаагаа эсерийн (“Справедливая Россия” нам) депутат Илья Пономарёв сурвалжлагчид мэдээлжээ. 2012 оны орлогынхоо талаар Жириновский өөрийнхөө тухай  мэдүүлэг өгч, харин эхнэрийнхээ орлого, эд хөрөнгийн тухай мэдээлээгүй байна. Түрүүнд нь либерал-ардчилсан намын удирдагч  эхнэрийнхээ  2011 оны орлогын тухай мэдүүлэг өгч байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин