Швейцарын хөгжлийн агентлаг ХБНГУ-ын ЭСЯ, ПИН-тэй хамтран 2,948 өрхөд 100 мянган төгрөгийн ваучер олгоно
нгол Улсын Засгийн газрыг дэмжиж, зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд энэ хүнд хэцүү цаг үед нэн шаардлагатай яаралтай тусламжийг үзүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Бид эдгээр иргэдийн эрхийг дээдэлж, хэнийг ч орхигдуулахгүй байх шийдлүүдийг олох ёстой" гэж Хамтын ажиллагааны газрын дарга, Стефани Бурри цохин тэмдэглэв.
“Зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрхийн бичиг олгож байгаад Пипл Ин Нийд болон Швейцарын хөгжлийн агентлагт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэ хүнд цаг мөчид үр дүнтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдварыг төрүүлж байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асйд А.Ариунзаяа хэлжээ.
"Пипл Ин Нийд" нь тус и-ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг ирэх долоо хоногуудад зохион байгуулах нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ