МИАТ-ийн хэрэгт Төрийн өмчийн хорооны ажилтан татагдлаа
Дайны эрсдлийн даатгалын сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг тун удахгүй прокурорын хяналтад шилжүүлэхээр болжээ.
Уг хэрэгт Төрийн өмчийн хорооны албан хаагчдын нэг Төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантуяаг холбогдуулан шалгаж байгаа аж.
Түүнийг МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ч.Хоролсүрэнтэй үгсэн хуйвалдаж, олон улсын нисэх буудлын барилгын бүртгэлийг санаатайгаар будлиантуулж, компанийн данснаас хасуулж актласан. Хуурамч баримт бүрдүүлэн төрийн өмчийг завшсан хэрэгт сэжигтнээр татжээ.
Эл хэргээс гадна сэжигтнээр татагдсан Ч.Алтантуяа нь цэргийн ангийн хувьчлах барилга байгууламжийг хямдаар үнэлж, ТӨХ-ны тогтоол гаргуулж, тогтоол батлагдмагц хавсралтыг нь сольж 4-5 дахин өсгөн зарж, хувьдаа мөнгө завшсан хэргийг ч үйлдэж байсан аж.
Б.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ