16 компани нөөцийн махны бүрдүүлэлтийг 100 хувь хангажээ

Энэ жилийн хувьд махны үнэ харьцангүй тогтвортой байж, иргэдийн нуруу тэнийх боломжтой болоод байна. Учир нь 2020 онд нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн мах бэлтгэж байсан бол энэ жил 20,000 тонн мах бэлтгэсэн нь өнгөрөгч оныхоос 20 хувиар өссөн сайн үзүүлэлт болжээ. Мөн Ковид-19 цар тахлыг даван туулах, дотоодын хүнсний хангамжийг тогтвортой барих талаар улсаас онцгой анхаарч ирсний дүнд Монгол Улсын Засгийн газар болон мах бэлтгэлийн компаниуд махны нөөцөө хангалттай хэмжээнд бэлтгэсэн байна.

Тодруулбал, “Баатрууд Тэнгэр” ХХК, “Мах Импэкс” ХК, “Нүүдэлчин” ХХК, “Цалуут Импекс” ХХК, “Цэц Манхан” ХХК зэрэг 16 компани нөөцийн махны бүрдүүлэлтийг 100 хувь хангажээ.  Нөөцийн мах их хэмжээгээр бэлтгэсэн нь энэ хаврын хувьд нөөцийн махны үнэ буурах үзүүлэлт ажиглагдаж байна.

Тодотгоход, Монгол Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байдгаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Салбарын хэмжээнд 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал бүхий үйлдвэр суурилагдсан. Махны үйлдвэрүүдийн ачаар ирэх хавар нийслэлчүүд зах зээлийн хамгийн доод үнэ болох 5500 төгрөгөөр хонины махаа худалдаж авах боломжтой болох аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ