Хөнгөн цагааны үнэ дээд түвшинд хүрч өслөө

БНХАУ-ын хөнгөн цагааны гарц дээд түвшинд хүрээд байгаа энэ үед Лондоны Металлын биржид үнэ нь сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрээд байна.

БНХАУ-ын эдийн засаг сэргэж, аж үйлдвэрийн салбарт хөнгөн цагааны эрэлт эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Улмаар ирэх саруудад хөнгөн цагааны хэрэглээг хангалттай дэмжинэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Энэ нь БНХАУ-д бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, эрэлт сайн байгаатай холбоотой гэж “Standard Chartered Bank”-ийн шинжээч үзэж байна.

Лхагва гарагт тонн нь 1998 ам.доллар хүрснээсээ хойш хөнгөн цагааны фьючерс үнэ Лондоны Металлын биржид баасан гарагийн өглөөний байдлаар 1992.50 ам.доллар болоод байна.


Эх сурвалж: Bloomberg 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ