ЗГ: Тээврийн жолооч нараас коронавирус илэрсэн асуудлаар хуралдаж байна
Засгийн газар өнөөдөр /2020.10.30/ 15.00 цагт ээлжит бусаар хуралдаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан гэнэ. Тиймээс Шадар сайд Засгийн газарт мэдээлэл танилцуулж, яаралтай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх аж. Мөн үүнтэй холбоотойгоор зарим боомтуудыг яаралтай хаах шийдвэр гаргаж магадгүй гэсэн мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ