С.Амарсайхан: Зээл бүхэн өр бишээ, урт хугацааны зээлүүдийг авах хэрэгтэй

Чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ бол маш чухал хуулийн төсөл. Бичил бизнес эрхлэгчдийг энэ зээлд хамруулах шалгуур нь ямар байх вэ. Цар тахалд хамгийн их өртөж байгаа нь эмэгтэйчүүд гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Тэгвэл бичил бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын асуудал яах вэ.  


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн н.БатцэцэгБидний авч буй 20 сая ам.долларын 10 саяыг нь нийгмийн даатгалын санд хамруулна. Харин үлдсэн 10 сая ам.долларыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, бичил бизнес эрхлэгчдээ дэмжихэд зарцуулна. 2021 оноос бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өөрчлөлт оруулж уян хатан болгоно.


УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Цар тахалтай тэмцэх зээлийн төслийг дэмжиж байна. Зээл бүхэн өр бишээ. Болдог бол урт хугацааны зээлүүдийг авах хэрэгтэй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал үүрэгтэй. Гэхдээ зээлтэй холбоотой асуудлыг зарим хүмүүс улс төржүүлж байна. Засгийн газрын өр, аж ахуйн нэгжүүдийн өр гэдэг бол тусдаа асуудал. Үүнийг ялгаж салгаж ойлгохгүй бол буруу ойлголт өгч байна. Хоёрдугаарт авч байгаа зээлийн зарцуулалтад маш сайн хяналт тавих хэрэгтэй. Тийм учраас Сангийн сайд зээлийн зарцуулалтыг нээлттэй болгох тал дээр анхаарлаа хандуулах байх гэж найдаж байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ