Алтны экспортын орлого 800 сая ам.доллароор өсжээ

2020 онд алтны экспортоос олсон орлого өмнөх оны мөн үеэс 800 сая ам.доллароор өссөн гэж Монгол банк мэдээллээ. Аравдугаар сарын 20-ны байдлаар байдлаар Төв банканд тушаасан үнэт металлын хэмжээ 18.9 тонн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс долоон тонноор илүү байгаа аж.


Энэ онд Төв банк 21 тонн үнэт металл худалдаж авснаар валютын нөөцийг 1.2 тэрбум ам.доллароор өсгөх тооцоо хийжээ. Валютын нөөцийн хэмжээ есдүгээр сарын эцэст гурван тэрбум 697.8 сая ам.доллар хүрч, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна. Алтны компаниудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв банк хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ