"Ковид"-оос болж гурван айл тутмын нэгний орлого буурчээ

COVID-19 цар тахлаас шалтгаалж өрхийн санхүүгийн байдалд өөрчлөлт орсон эсэхийг судлахад хамрагдсан иргэдийн 68 хувь нь муудсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын бараг долоо нь COVID-19 цар тахлын нөлөөнд өртжээ. “Инфляцын хүлээлт” түүвэр судалгаанд өгүүлснээр бага орлоготой буюу 500 мянган төгрөгөөс доогуур амьжиргаатай өрхүүдийн санхүү хамгийн их муудсан байна. Харин хоёр сая төгрөг болон түүнээс дээш орлоготой өрхүүдийн хувьд дээрх нөлөө харьцангуй бага байжээ. Гэсэн хэдий ч гурван айл тутмын нэгний өрхийн орлого буурсныг ҮСХ, Дэлхийн банкнаас мэдээлсэн.

 

Тайлант мэдээлэлд:



  • Өрхүүдийн дөрөвний 3, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан айл өрхийн) 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн,
  • Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон,
  • Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн,
  • Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурджээ. 



Ядуу давхаргын айл өрхөд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна. Тэдгээр өрхийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгоход санаа зовж буйгаа илэрхийлжээ. Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автжээ.



  • Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа 7 хоногийн хүнсний олдцын талаар санаа зовнилоо илэрхийлсэн,
  • Өрхийн санхүүгийн асуудал түгшүүртэй байгааг мэдэгдсэн,
  • Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараа сарын санхүүгийн байдалдаа санаа зовниж байна.

 

Иргэдийн дунд эдийн засаг болон өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн сөрөг хүлээлт улам давамгайлсаар. Эдийн засаг ийнхүү хумигдаж, орлого тасалдах болсноор өрхийн хэрэглээ 53 хувиар агшсан байна. 

 

 

 

 

 

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ