Дархлаагаа хэрхэн яаж сайжруулах вэ?

Дөнгөж ханиад томуу эхэлмэгц хүмүүс сайн гэсэн эм ууж эхэлдэг. Гэвч ханиадны эм нь зарим хүнд үйлчилдэггүй. Ханиадтай хэвээр яваад байдаг. Вирусын эсрэг зарим эм нь ханиад томуу эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхэд үнэхээр ач тустай байх нь бий. Яг ижил эм бэлдмэл нь хүн бүрт өөрөөр үйлчилдэг нь дархлааны системийн онцлогоос хамаарна.
- Эм бэлдмэл, тун дооз нь хүн бүрт адилгүй тул эмчийн зөвлөмжөөр сонгоорой. Алдаатай сонголтын үед эсрэг үр дүнд ч хүрч болно.
- Дархлаанд нөлөөлөх эмийг жирэмсэн эхчүүд, гурав хүртэлх насны хүүхдүүд, харшилтай хүмүүс эмчийн оролцоогүйгээр хэрэглэж болохгүй.
- Хэрэв тухайн хүн хэт ядарсан бол /үүнд архаг, хууч өвчин ч орно/ дархлааны хамгаалах систем буурдаг байна.
Энэ тохиолдолд ардын эмчилгээ илүү тустай байж болох юм. Үүнд:
• Нимбэгний шүүс болон зөгийн балыг ижил тэнцүү хийсэн холимог хандыг өглөө, орой унтахын өмнө /өдөрт хоёр удаа ууна/ уух нь дархлааны системийг бэхжүүлэхэд тустай. Эхлээд өвчнийхөө уг үндэслэлтэй нь тэмцэх хэрэгтэй.
• Уламжлалт сармисыг ханиад томууны үед өргөн хэрэглэдэг. Гэтэл урьдынх шиг үйлчлэхээ больсон тохиолдол гараад байгаа. Энэ нь дархлааны систем сармисанд дасч реакцгүй болсон гэсэн үг юм. Тэгвэл чацарганы шүүс, аарц, сармисыг дангаар нь бус сонгинотой хамт хэрэглээд үз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин