АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төсөлд өндөр насны тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор төсөлд тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг. 

ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон. Гэтэл хоёр ахмад настны тэтгэвэр нийлээд нэг сая төгрөг хүрэхгүй байна.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоход жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг Улсын төсвөөс гаргахгүй. Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах замаар санхүүжилтийг шийдэх боломжтой. Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ