Н.Номтойбаярын ялыг хорих 417-р ангид эдлүүлэх тогтоол гарчээ
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон билээ. Яллагдагч Н.Номтойбаяр давж заалдсан ч шүүх бүрэлдэхүүн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд давж заалдах шатны шүүхийн тогтоол албажих хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжинд ялаа эдэлж байсан .
Тэгвэл түүний ял эдлэх хорих ангид нь хуваарилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн ял авсан Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа 417 дугаар хорих ангид ялыг нь эдлүүлэх шүүхийн тогтоол гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ