Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй дарга удирдлаа

УИХ-ын чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй дарга удирдлаа. УИХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшин сонгогдсон С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаар томилсон.

УИХ-ын дарга чуулганы хуралдааны хугацаанд өөр албан ажилтай болсон үед УИХ-ын дэд дарга нар хурал удирдан явуулах хуультай. Үүний дагуу УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр анх удаа чуулганы хуралдаан даргалсан төдийгүй УИХ-ын түүхэнд анх удаа эмэгтэй дарга хурал удирдсан түүхэн үйл явдлын эзэн болов. 

Парламентын түүхэнд эмэгтэй гишүүдээс С.Оюун 2004-2005 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан ч чуулганы хуралдаан удирдаж байгаагүй юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ