Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, Нийслэлийн Ардчилсан намын байрнаас намын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа.

Энэ үеэр тэрбээр, "Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг хүн сурталыг бага байлгах ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлийг бий болгосон буурин дээрээ баттай зогсох ёстой. Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна. Энэ намын гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ