Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох журам

Аравдугаар сарын 15-наас арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн билээ. Ипотекийн зээлийг зургаан хувиар олгох болсонтой холбоотойгоор Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү журам нь шинээр орон сууцны зээл авч байгаа иргэдэд хамаарах юм байна. Өнөөдрийн хүртэл найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэд хүүгээ зургаан хувь руу шилжүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн шинээр зээл авч байгаа иргэдэд үйлчлэх юм. 

Журамд дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд,

-Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.

-Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.

-Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ