Б.Мөнхбаатар: Судалгаагаар 60-70 мянган иргэн зургаан хувийн зээлд хамрагдана
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар найман хувийн зээлийг 2000 гаруй хүн авсан байна. Өнгөрсөн долоо хоногоос зургаан хувийн зээлийг хүмүүс авч эхэлсэн. Хүмүүс зургаан хувийн зээл авахдаа найман хувийн зээл авахтай адил зүйлсийг бүрдүүлнэ. 300 тэрбум төгрөгийн хэмжээнд зээл олгоно. Мөнгөний эх үүсвэр нэмэгдээгүй. Бид банкнуудын хүүг л бууруулсан. Урьдчилсан судалгаагаар 60-70 мянган иргэн зургаан хувийн зээлд хамрагдана гэж тооцож байна.
Улсын төсвөөс мөнгө өгч ипотекийн зээлийн санг нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа. Сая гаруй төгрөгийн орлоготой хүмүүс энэ зээлд хамрагдах боломжтой байсан. Манайхан аливааг монгол гэрийг барьж, буулгаж байгаа юм шиг сэтгэдэг. Энэ жилийн улсын төсөв хүнд байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ