УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ


Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ