СЕХ: Саналын дүн 100 хувь ирсэн аймгуудын дүнг цахимаар мэдээлнэ

Аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа сум дүүргийн хэсгүүд өөрийн харьяалах нийт хэсгүүдээсээ 50 хувийг нь сонгон авч хяналтын тооллого явуулна. 


СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Хяналтын тооллого явуулах хэсгүүдийг сонгох үйл ажиллагааг СЕХ явуулахгүй бөгөөд нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл аль 50 хувьд нь хийх вэ гэдгээ өөрсдөө сонгоно. Хяналтын тооллоготой холбоотой зохицуулалтыг СЕХ-ноос баталсан журмаар зохицуулсан байдаг. Энэ үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллага, нам, эвслийн төлөөлөл нээлттэй оролцох боломжтой. 

Харин сонгуулийн санал хураалтын дүнгийн тухайд 20 цагт санал хураалт хаагдсаны дараа хэсгийн хороодоос СЕХ-ны төв сервер рүү саналын дүнгүүд ирж эхэлнэ. Саналын дүн 100 хувь ирсэн аймгуудын дүнг цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ