Х.Баттулга: Иргэд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Баянзүрх дүүргийн 25-1-2 дугаар хэсгийн санал авах байранд өнөөдөр 15:00 цагийн үед саналаа өглөө.
Саналаа өгснийхөө дараа Ерөнхийлөгч Х.Баттулга "Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал сонгууль бөгөөд тухайн орон нутагт байгаа иргэд, ажилчид, малчид маань нийгмийн харилцаанд орох, ажил төрлийн холбоосоо хариуцуулах дарга нараа сонгодог.
Өнөөдөр өдрийн 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байгаа нь бага үзүүлэлт. Залуус сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэд цагтаа багтан саналаа өгч, иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй юм.
Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий. Үүнийг хийхийн төлөө иргэд ээлжит орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ