СЕХ: Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15.2 хувийн ирцтэй байна

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна гэлээ. 


Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн мэдээг СЕХ дамжууллаа. 


2016 оны сонгуулийн 12 цагийн ирцийн мэдээлэл аймгийн дүнгээрээ 19,9 хувь, нийслэлийн дүнгээр 12,9 хувь, улсын дүнгээр 16,8 хувийн ирцтэй байсан гэлээ.


12:00 цагийн мэдээлэл:

  • Архангай 16,5 
  • Баян-Өлгий 13,1
  • Баянхонгор 15,3
  • Булган 17,7
  • Говь-Алтай 21,9
  • Говьсүмбэр 15,6
  • Дорнод 18,6
  • Дорноговь 18,1
  • Дундговь 18,1 
  • Завхан 3,3 /зам цастай байгаагаас шалтгаалж бүрэн мэдээлэл аваагүй байна/
  • Өвөрхангай 19,1
  • Өмнөговь 20,9
  • Сүхбаатар 25
  • Сэлэнгэ 12,7
  • Төв 17,8
  • Увс 22,7
  • Ховд 18,9
  • Хөвсгөл 18,5
  • Хэнтий 20,3
  • Дархан-Уул 10,7
  • Орхон 16


Аймгийн дүнгээр 16,4

  • Багахангай 24,5
  • Багануур 16,9
  • Баянгол 14,8
  • Баянзүрх 13,2
  • Налайх 16,4
  • Сонгинохайрхан 14
  • Сүхбаатар 14,9
  • Хан-Уул 13
  • Чингэлтэй 10,3


Нийслэлийн дүнгээр 13,7 хувьтай, улсын хэмжээнд нийт 15,2 хувийн ирцтэй байна.

Зөөврийн саналын хайрцгаар аймгийн 16511 сонгогч, нийслэл 3747 хүн, нийт 20258 хүн саналаа өгсөн.  Өглөө санал тоолох машин ажиллаагүйгээс зарим газар санал хураалт саатсан тухай асуухад "Өглөө 25 дуудлага мэдээ ирсэн. 11:30 цагийн байдлаар санал тоолох төхөөрөмж бүгд хэвийн ажиллаж байна" гэлээ. 

Түүнчлэн СЕХ-ноос "Өмнө нь мандатын тооноос дутуу буюу илүү дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болдог байсан бол одоо зөвхөн мандатын тооноос илүү бөглөсөн тохиолдолд хүчингүй болно. Мөн санал өгөх хугацаа өмнө нь 22 цаг хүртэл байсан бол одоо богиносож 20 цаг хүртэл болсон" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ