Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 4.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны есдүгээр сарын эцэст 17.3 их наяд төгрөг болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Энэ нь өмнөх сараас 30.9 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 802.6 (4.4%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.9 их наяд төгрөг буюу 51.5% нь иргэдийнх байна. 


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны есдүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11 (1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 161.5 (16.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.2 пунктээр өссөн аж. 


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тус хугацаанд 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.6 (0.2%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.8 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өсжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ