СЕХ: Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй

АН, МАХН-ын зүгээс өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлдөг талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа СЕХ-ноос санал тоолох машин хэрхэн ажилладаг талаар мэдээллийг өгсөн юм. Улмаар үүсээд байгаа эргэлзээг тайлах зорилгоор тал бүрийн оролцоог хангасаан туршилтын сонгуулийг явуулахаар болжээ. 


Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг хянаж, бүртгэсэн бөгөөд бүгд хэвийн ажиллаж байгаа гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд тараагдаад байгаа 900 орчим санал тоолох машинаас ирсэн нам, эвслийн төлөөлөл сонгож, шалгах аж. 


 СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, нэр татуулах шүүхийн шийдвэр ирдэг байна. Мөн нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л бүртгэлийн байгууллага шалгах боломжтой. Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй, өчигдрийн бичлэгийн тухайд залилангийн шинжтэй байх магадлалтай" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ