Төмөр замын тээврийн орлого 9 хувиар өсжээ
Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 39.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 10.9 (21.4%) сая тонноор буурсан байна. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 12.6 (41.3%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээвэр
Төмөр замын тээврээр 2020 оны эхний есөн сард 22.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 (8.1%) сая тонноор өсжээ. Улмаар төмөр замын тээврийн орлого 9.5 хувиар өссөн байна.
Авто замын тээвэр
Авто тээврээр 2020 оны эхний есөн сард 17.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 98.0 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 12.6 (41.3%) сая тонн, зорчигчид 30.0 (23.4%) сая хүнээр тус тус буурсан байна.
Агаарын тээвэр
Агаарын тээврээр 2020 оны эхний есөн сард 1.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.3 (54.8%) мянган тонноор буурсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ