Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд хэрэгжсэн төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэн тус аймагт хуваарилагдсан гал унтраах тусгай зориулалтын гурван автомашиныг хүлээлгэн өгсөн юм.
Эдгээр гал түймэр унтраах үндсэн албаны автомашинуудыг Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдын Гал түймэр унтраах, аврах ангиудад хуваарилан, хүч хэрэгслийг нэмэгдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ