Б.Чойжилсүрэн: Сонгууль дөхөж байгаа үед иймэрхүү гүтгэлгүүд ар араасаа хөвөрдөг
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани Онцгой байдлын ерөнхий газарт өндөр үнээр машин нийлүүлсэн гэх асуудалд тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Харамсалтай нь гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан. Би тэр компанийн залуучуудаас асуусан. Тэднээс илүү дэлгэрэнгүй тодруулах хэрэгтэй. Тендер зарлагдаад хоёр компани орсон. Эхний компани нь нийлүүлэх боломжгүй болсон тул миний үүсгэн байгуулсан компанид эрхийг нь шилжүүлж, нийлүүлэх хүсэлт тавьсан юм билээ. 2-3 сая төгрөгийн л ашиг гарсан байсныг буруу ойлгосон юм шиг байна лээ. Сонгууль дөхөж байгаа үед иймэрхүү гүтгэлгүүд ар араасаа хөвөрдөг" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ