Ч.Сайханбилэгийг шилжүүлж авах талаар холбогдох байгууллагуудад ханджээ
Прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн явагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлж авах талаар холбогдох байгууллагуудад хандсан" гэж Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат хэллээ.
Эргэн сануулахад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй. Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар буруутгагдаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ