Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-нд Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайванын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлэл хийлэаэ. 


Тэрээр аравдугаар сарын 09, 10-ны өдөр (баасан, бямба гарагт) айлчилна. Тэрээр манай улсад он дараалж айлчилж буй нь энэ юм. Сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм.


Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байна гэлээ. Японд Ковид-19 өвчний нийт халдварын тоо 80 мянга орчим байгаа ба халдварын тархалтыг тогтоон барьж чадаж байгаа гэв.


ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос "Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш бөгөөд 2016 оноос хойш хийсэн Монголтой хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа ба айлчлалын үеэрх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцана. Айлчлалын дараа үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх болно" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ