С.Одонтуяа: БГД-ийн төрийн албан хаагчид сайжруулсан түлшнээс өөр ажил хийсэнгүй

УИХ-ын гишүүн С.Одонтуяа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан түлшнээс өөр ямар шийдэл байгаа талаар чуулганы хуралдааны үеэр тодрууллаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан түлшнээс өөр шийдэл байгаа юм уу. Манай дүүргийн төрийн албан хаагчид зургаан сарын турш сайжруулсан түлштэй холбоотой ажилласан. Өөр ажил хийсэнгүй. Цаашид ингэж явж болохгүй. Өнгөрсөн жил хүний хүчээр л сайжруулсан түлшний эрсдлийг давлаа. Мөн хүрэлцээний асуудал байна. Зургаан шуудайг л өгч байна. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд хоёр шуудай хог гарч байна” гэлээ. 


Үүний хариуд Шадар сайд Я.Содбаатар “Бид агаарын бохирдлыг жилийн хугацаанд 50 хувь бууруулсан. Ирэх дөрвөн жилд 80 хүртэл хувь бууруулна. Сайжруулсан түлшнээс гадна өөр арга хэмжээнүүдийг авна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ