УИХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсов
лсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.02) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... прокурорын дүгнэлтээр ... прокурорын эсэргүүцлээр ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... прокурорын дүгнэлтээр ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар оролцсон байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... прокурорын дүгнэлтээр ... прокурорын эсэргүүцлээр ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... прокурорын дүгнэлтээр ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна хэмээн үзэж, 06 дугаар дүгнэлт гаргасан байна. Иймээс уг дүгнэлтийг Улсын Их Хурал сонсож танилцав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ