Ж.Батсуурь: Орон нутгийн дугаартай машиныг хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байя
Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тээвэрлэлтийн асуудлаар өндөр, өргөний асуудлыг хязгаарлаж өгөөч ээ. Үүнээс болоод зам тээврийн асуудал маш их гарч байна. Өвс тээсэн машинууд замдаа рекламын самбараас авахуулаад шилэн кабель таслах тохиолдол их гарч байна. Түгжрэлийн асуудлаар бол орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн татварыг тэглэх буюу бууруулаач ээ. Одоо энэ 400-500 мянган машины 200 мянга нь орон нутгийн машинууд Улаанбаатарын дугаартай явж байна. Орон нутгийн дугаартай машиныг хотын төвийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт хийвэл 100-200 мянган машин замын хөдөлгөөнд оролцохгүй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Мал аж ахуйн салбартаа эрс шинэчлэл хийх цаг болсон. Бэлчээрийн менежмент, малын гаралтай түүхий эдийн борлуулалт гээд эрс шинэчлэлт хийх шаардлагатай байна.
Шадар сайд Я.Содбаатар: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг долоодугаар сараас эхэлсэн. Улсын хэмжээнд зургаан аймагт өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлалтай. Үүнээс онцгойлон эрсдлийн үнэлгээ Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад хийнэ. Өнгөрсөн жил нийслэлийн махны хэрэгцээнд 11 мянган тонн мах бэлдэж байсан бол ирэх жилийн нөөцөнд 20 мянган тонн махыг бэлтгэхээр болсон. Эдгээрийг өвөлжилт хүндрэх аймгуудаас түлхүү бэлтгэх чиглэл гарсан.
Мөн хэд хэдэн аймгуудад Засгийн газрын нөөц хөрөнгөөс идэш, тэжээл бэлтгэх тусламж үзүүлэхээр болсны дунд дээрх гурван аймаг багтсан. Хоёр хөршид ижил түвшний мэргэжлийн байгууллагын сертификат, санал дүгнэлтийг хоёр талдаа хүлээн зөвшөөрдөг байя гэсэн саналтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ