Ш.Адьшаа: Ц.Нямдоржийн үед өргөн барьсан хуулийг эргүүлэн татах хэрэгтэй
Шүүхийн тухай хууль Ц.Нямдоржийн үзэл баримтлалаар өргөн баригдсан учир тус хуулийн төслийг эргүүлэн татах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдэгдлээ.
Тэрбээр "Өмнөх Засгийн газрын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг буцааж байгаа гэж ярьж байна. Гэтэл энэ дотор Шүүхийн тухай хууль гэж Ц.Нямдорж сайдын үед өргөн барьсан хуулийг эргэн харах шаардлага бий. Ц.Нямдорж сайдын үзэл баримтлал, бодлогоор Шүүхийн тухай хуулийг боловсруулсан. Гэтэл өнөөдөр шинэ Засгийн газар, шинэ сайд томилогдсон. Шүүхийн тухай хууль чухал гэдгээрээ Үндсэн хуулийн дараа ордог. Өмнөх Засгийн газрын сайдын үзэл баримтлалаар өргөн мэдүүлсэн хуулийг яагаад татаж авч болдоггүй юм бэ. Шударга шүүхийн тухай асуудал өнөөдөр Монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ